2024 онд хамгийн өндөр шан хөлс авсан Америкийн томоохон компанийн захирлуудын тоон мэдээллийг The Wall Street Journal нийтэлжээ. Гүйцэтгэх захирлуудын шагналт цалин жилийн хугацаанд 9 хувиар нэмэгдэн 17.8 сая долларт хүрсэн байна.

Өнгөрсөн онд хамгийн өндөр шагналыг зэвсэгт хүчний технологи үйлдвэрлэгч Axon компанийн ерөнхий захирал Рик Смит хүртжээ. Смит уг компанийг 1993 оноос тэргүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн жил түүнийг 164.5  саяар урамшуулсны дийлэнхийг компанийн хувьцаагаар төлбөрийг хийжээ. Таван жилийн өмнө түүний урамшуулалт 246 сая доллар давж байсан удаатай. Одоо  шагналаа жилд 999%-иар нэмэгдүүлж чаджээ.

Хоёрт нь аж үйлдвэрийн General Electric нэгдлийн захирал Лоуренс Калп 89 сая долларын шагналтайгаар бичигдэв. Харин 84 саяын урамшуулал авсан Blackstone хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Стивен Шварцман удаалжээ.

Apple корпорацийн Тим Кук ($74,6 сая),  KKR хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал  Жозеф Бэ ($73,1 сая) нар ч уг жагсаалтад багтаж байна.