
Катар дахь “Finalissima” хөлбөмбөгийн тэмцээний Испани – Аргентин тоглолт цуцлагдлаа. Тоглолт Катарын Lusail цэнгэлдэх хүрээлэнд болох ёстой байсан ч, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлын улмаас ОУХБХ-ны зохион байгуулагчид тоглолтыг цуцалжээ.
АНУ, Израилийн Иран руу хийсэн цохилт, Ираны хариу үйлдэл нь Персийн булангийн орнуудын аялал, аюулгүй байдлын асуудалд нөлөөлсөн бөгөөд тус тэмцээний бүх тасалбарыг буцаахаар болжээ.
Өмнөх 2022 оны Finalissima тоглолт Лондон дахь Wembley цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Аргентин Итали улсыг 3-0 харьцаатай ялж байлаа.