
Умард Солонгосын эрх баригч Ажилчдын намын их хурал удирдагч Ким Жон Уныг намын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгосон тухай төрийн мэдлийн KСNA мэдээлэв.
1940-өөд оны сүүлээс хойш Кимийн гэр бүл улс орныг удирдаж ирсэн тул энэ шийдвэр гэнэтийн зүйл биш. KCNA-гийн мэдээлснээр Кимийн удирдлага дор цөмийн хүчинд тулгуурласан “дайныг саатуулах чадавх” эрс сайжирсан гэжээ. Гэхдээ тус улсын дэглэмийн нууцлаг байдлаас шалтгаалан бодит технологийн ахиц дэлхий нийтэд тодорхой бус байгаа юм. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын хоригт олон жил өртсөн.
Сүүлийн 10 болон 5 жил тутамд болдог намын их хурал 2-р сарын 19-нд эхэлсэн бөгөөд нийт 5000 гишүүн IX их хуралд оролцож байна. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний 39 гишүүний талаас илүүг 2021 оноос хойш сольжээ.
Ким дараагийн шатны цөмийн хөтөлбөрөө зарлах хүлээлттэй байгаа энэ үед Умард Солонгос цөмийн цэнэг зөөвөрлөх чадвартай пуужингийн системүүдийг танилцуулсан. Мөн Кимийн 13 орчим настай охин Жу Э-ийг залгамжлагчаар нэрлэсэн гэх мэдээлэл Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагаас гарсан. Учир нь Ким Жү Э -ийн хувьд албан ёсны арга хэмжээнүүдэд илүү тод харагдах болсон нь дараагийн залгамжлагч гэх цуурхлын эхлэл болсон юм.