
АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн улирал болох NCAA өндөрлөх дөхөж буй. Монголоос NCAA-ийн бүрэн тэтгэлэг авсан анхны тоглогч Ш.Энхийн-Одын багийн тоглолт өчигдөр өндөрлөлөө. Түүний харьяалагддаг Өмнөд Каролинийн Их сургуулийн баг Оклахомагийн багт 86:74-өөр хожигдсоноор дараагийн шатанд шалгарч чадсангүй. Ингэснээр Ш.Энхийн-Одын багийн тоглолт дуусаж, тэрээр NCAA-гийн замналаа дуусгалаа.
Ш.Энхийн-Од өчигдрийн тоглолтод 28 минут талбайд тоглохдоо 19 оноо, найман самбараас бөмбөг авсан үзүүлэлтийг үзүүлжээ. Одоо түүний дараагийн гэрээ хийх боломжууд нээгдлээ.
