
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хуурай Залаа” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18:00 цагт цурамд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.