
Монголын хөлбөмбөгийн үндэсний нэгдүгээр лигийн 3-р тойргийн тоглолтууд өндөрлөж хүснэгтэд өөрчлөлт орлоо. Одоогоор “Эрчим”, “Би Си Эйч Лионс” болон “Дэрэн 2” багууд адил 6 оноотой боллоо. Тэргүүлэгч багуудаас “Эрчим” хоёр тоглолт хийсэн бол "Би Си Эйч Лионс”, “Дэрэн 2” багууд гурван тоглолт хийхдээ хоёр хожил авчээ. Мөн “Вард”, “Баваринанс” багууд адил 3 оноогоор хүснэгтийн дөрөв, тавдугаар байрт бичигдэж байна.
Энэ долоо хоногт “Аллианс” –“Вард”, “Хад” – “Эрчим” багууд тоглолт хуваарь гарчээ.