Улсын тэргүүний 14-р сургуулийн багш О.Хишигсүрэн багшийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 6–7, 8–9, 10–12-р ангийн нийт 84 бүлгийн 840 сурагч оролцож, аваргуудаа тодруулжээ.
Аварга ангиуд:
- 6–7-р анги: 7ё анги
- 8–9-р анги: 8к анги
- 10–12-р анги: 10а анги
Шилдэг тоглогчид:
- 6–7-р анги: 7ё ангийн Б.Билгүүн
- 8–9-р анги: 8к ангийн Ч.Ананд
- 10–12-р анги: 10а ангийн Ч.Чинзориг нар тодорлоо.