
Хилийн боомтууд энэ хоёрдугаар сард дараах хуваариар ажиллана.
Монгол, Оросын автозамын - Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан боомтуудыг хоёрдугаар сарын 18, 19, 20-ны өдөр болон ОХУ-ын Эх орончдын өдөр болох 23-ны өдөр мөн түр хаах юм байна.
Харин Цагааннуур боомтыг хоёрдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана.
Мөн Монгол, Хятадын автозамын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга боомтуудыг 18, 19, 20-ны өдөр болон БНХАУ-ын Хаврын баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд түр хаахаар болжээ.