
Wellzo: Монголын wellness экосистемийг нэгтгэх платформ
Хэрэглэгчид болон wellness үйлчилгээ үзүүлэгчдийг холбож, эрүүл амьдралын хэв маягийн сонголтыг нэмэгдүүлэх нь.
Эрүүл амьдралын хэв маяг нэг сонголтоор хязгаарлагдахгүй
Эрүүл амьдрах тухай ойлголт зөвхөн фитнес зааланд дасгал хийхээр хязгаарлагдахаа больжээ. Зарим хүн өдрийг йогийн тайван хөpдөлгөөнөөр эхлүүлэхийг хүсдэг бол зарим нь хүчний дасгал, усанд сэлэлт, хананд авиралт эсвэл биеийн сэргэлтэд чиглэсэн үйлчилгээг сонгодог. Хүн бүрийн хэрэгцээ, сонирхол, цагийн хуваарь өөр учраас эрүүл амьдралын хэв маяг ч мөн адил олон янз байдаг.
Гэвч өөрт тохирох үйлчилгээг хайж олох, өөр өөр газруудын сонголттой танилцах, цаг зав болон төсөвтөө нийцүүлэх нь заримдаа төвөгтэй байж болно. Ялангуяа шинэ төрлийн дасгал хөдөлгөөн туршиж үзэхийг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй хүмүүст сонголтоо тодорхойлох амаргүй.
Энэ хэрэгцээнд тулгуурлан wellness үйлчилгээг нэг дороос нээж, өөрт тохирох сонголтоо хийх боломжийг нэмэгдүүлэх зорилготой Wellzo платформ хэрэглэгчдэд хүрч байна.
Wellzo гэж юу вэ?
Wellzo нь фитнес, йог, Pilates, спиннинг, хананд авиралт болон бусад wellness үйлчилгээтэй танилцаж, өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн туршлага сонгоход туслах зорилготой спорт, эрүүл мэндийн wellness платформ юм.
Платформын гол санаа нь хүмүүсийг зөвхөн нэг төрлийн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлах бус, эрүүл амьдралын хэв маягийн өөр өөр боломжуудыг нээж өгөхөд оршино. Ингэснээр хэрэглэгчид өмнө нь туршиж үзээгүй үйл ажиллагаатай танилцах, өөрийн сонирхлыг нээх, өдөр тутмын амьдралдаа хөдөлгөөн болон өөртөө анхаарал тавих цаг гаргах боломжтой.
Wellzo нь wellness үйлчилгээг зөвхөн тодорхой нэг зорилготой хүмүүсийн сонголт бус, амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулахыг хүссэн хүн бүрийн өдөр тутмын сонголтын нэг хэсэг болгохыг зорьдог.
Нэг платформоор олон төрлийн туршлагатай танилцах нь
Wellness гэдэг ойлголт хүн бүрд өөр утгатай. Нэг хүний хувьд энэ нь хүч чадал, тэсвэрээ нэмэгдүүлэх тухай байхад нөгөө хүний хувьд уян хатан байдлаа хөгжүүлэх, хөдөлгөөний шинэ төрөл турших эсвэл өдөр тутмын хэмнэлээсээ түр завсарлага авах тухай байж болно.
Wellzo-ийн платформд хамрагдсан үйлчилгээний төрлүүдийн хүрээнд хэрэглэгчид дараах сонголтуудтай танилцах боломжтой.
● Gym & Fitness: Биеийн хүч, тэсвэр болон дасгал хөдөлгөөний дадлаа хөгжүүлэх.
● Yoga & Pilates: Уян хатан байдал, биеийн хяналт, хөдөлгөөний дадалд анхаарах.
● Spinning: Хөгжим, хэмнэлтэй хосолсон дугуйн дасгалаар хөдөлгөөн хийх.
● Climbing: Авиралтаар дамжуулан шинэ сорилт, хөдөлгөөний туршлага нээх.
● Swimming & Recovery: Усанд сэлэлт болон биеийн сэргэлтэд чиглэсэн боломжуудтай танилцах.
Үйлчилгээний төрөл, байршил, хүртээмж нь хамтрагч байгууллага болон платформын тухайн үеийн нөхцөлөөс хамаарна.
Эдгээр сонголт нь нэг төрлийн дасгалд баригдахгүйгээр өөрийн сонирхол, амьдралын хэмнэлд нийцсэн wellness туршлагыг эрэлхийлэх боломжийг харуулж байна.
Wellzo Unlimited: Нэг сарын гишүүнчлэлээр олон төрлийн үйлчилгээтэй танилцах нь
Wellzo-ийн membership нь зөвхөн нэг удаагийн туршлагаас илүүтэйгээр wellness үйлчилгээг амьдралын хэв маягтаа тогтмол оруулахыг хүссэн хэрэглэгчдэд зориулсан боломж юм.
Wellzo нь өмнөх кредитэд суурилсан загвараасаа сарын тогтмол төлбөртэй Unlimited гишүүнчлэлийн загварт шилжсэн.
Unlimited загварын гол онцлог нь хэрэглэгчид гишүүнчлэлийн төлбөрөө шууд эсвэл хуваан төлөх боломжийг санал болгож, гишүүнчлэлд хамрагдсан байгууллагуудын үйлчилгээг сонгон ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаад оршино.
Энэхүү загвар нь wellness үйлчилгээг зөвхөн нэг удаагийн хэрэглээгээр хязгаарлахгүйгээр, сарын хугацаанд өөрийн сонирхол, зорилго, цагийн хуваарьтаа нийцүүлэн олон төрлийн үйлчилгээг туршиж үзэх боломжийг олгоход чиглэж байна.
Жишээлбэл, фитнесээр тогтмол хичээллэдэг хүн йог эсвэл Pilates туршиж үзэх, харин дасгал хөдөлгөөний шинэ дадал бий болгохоор зорьж буй хүн өөрт тохирох төрлийг олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Шинэ зүйл туршихаас эхэлж болно
Эрүүл амьдралын хэв маягтай болохын тулд хүн бүр заавал ижил зорилго тавьж, ижил хуваариар амьдрах шаардлагагүй. Зарим хүн долоо хоногт хэд хэдэн удаа дасгал хийхийг зорьдог бол зарим нь эхлээд өөрт таалагдах хөдөлгөөний төрлөө олохыг хүсдэг.
Энэ үйл явцад хамгийн чухал зүйл бол өөрийн хэрэгцээг ойлгож, бодитоор хэрэгжүүлж болох сонголтоос эхлэх юм.
Өмнө нь зөвхөн фитнес заал сонирхдог байсан хүн йог эсвэл Pilates туршиж үзэж болно. Харин тогтмол дасгал хийдэг хүн авиралт, спиннинг зэрэг шинэ төрлийн үйл ажиллагаагаар өөрийн туршлагаа өргөжүүлэх боломжтой.
Wellzo-ийн зорилго нь ийм сонголтуудтай танилцах боломжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд өөрийн wellness аяллыг эхлүүлэхэд нь туслах явдал юм.
Wellness-ийг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгох нь
Эрүүл амьдралын хэв маяг нь богино хугацаанд хүрэх нэг зорилгоос илүүтэйгээр өдөр бүрийн жижиг сонголтуудаас бүрддэг. Өөрт тохирох хөдөлгөөнөө олох, тогтмол цаг гаргах, шинэ туршлагаас суралцах нь энэ дадлыг бий болгоход чухал үүрэгтэй.
Wellzo нь олон төрлийн wellness үйлчилгээг нэг платформоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэх замаар эрүүл амьдралын хэв маягийн сонголтуудыг илүү хүртээмжтэй болгохыг зорьж байна.
Шинэ зүйл туршиж үзэхийг хүссэн хүнээс эхлээд өөрийн дасгал хөдөлгөөний дадлыг өргөжүүлэхийг зорьж буй хэрэглэгч хүртэл Wellzo-оор дамжуулан өөрт тохирох боломжуудтай танилцаж болно.
Wellness-ийн эхлэл заавал том өөрчлөлт байх албагүй. Заримдаа өөрт таалагдах нэг шинэ үйл ажиллагааг туршиж үзэхээс л эхэлдэг.
Wellzo - өөрт тохирох wellness туршлагаа нээж, хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгох боломж.