
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилжээ. Тэрээр өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээн авч, тамгаа гардан авсан байна. Өвөрхангай аймгийн ИТХ-ын XIX хуралдаанд МАН-ын бүлгээс Т.Жамбалцэрэнгийн нэрийг аймгийн Засаг даргад дэвшүүлж, төлөөлөгчдийн 86.1 хувь нь дэмжсэнээр Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн юм.
Аймгийн Засаг даргын тамга хүлээлцэх ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Ундрах, Засаг даргын орлогч М.Батзориг болон ЗДТГ-ын удирдлагууд оролцлоо.
Т.Жамбалцэрэнгийн намтар
Төмөр-Уяагийн Жамбалцэрэн нь 1986 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Ам бүл тавуулаа. Тэрээр 2008 онд Монгол Улсын Их Сургуулийг социологич, нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөж, 2014 онд тус сургуульд бизнесийн удирдлагын магистр, Австралийн Ньюкаслын их сургуульд нийгмийн өөрчлөлт ба хөгжил, олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ. Мөн 2025 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд менежментийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд Японы Рицүмэйкан их сургуульд бодлого судлалын чиглэлээр докторын зэрэг горилж байна.
Ажилласан байдал