
АНУ болон Ираны хооронд маргааш хийхээр төлөвлөөд байсан хэлэлцээ цуцлагджээ.
Учир нь АНУ-ын зүгээс тавьсан уулзалтын байршил болон хэлэлцээний форматыг өөрчлөх шаардлагыг Иран хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан байна.
АНУ-ын албаны эх сурвалжуудын хэлснээр, энэхүү мухардал нь дипломат замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг хааж, Ерөнхийлөгч Доналд Трампыг цэргийн хувилбаруудыг авч үзэхэд улам ойртуулж болзошгүй гэж анхааруулжээ.
АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ нь Ираны цөмийн хөтөлбөр, бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой хурцадмал байдлыг намжаах дипломат хүчин чармайлтын нэг хэсэг юм. Харин маргааш болох байсан уулзалт цуцлагдсан нь хоёр талын харилцаа дахин хурцдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа аж.