2026-2027 оны халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхийн орон сууцны халаалтыг залгаж эхлээд байна.

Айл өрхийн халаалт залгаж байгаатай холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Зайсан скай” хувийн орон сууцны конторын хариуцдаг ХУД 80 дугаар УДДТ-ийн дараагаас хангагддаг Зайсан толгойн зүүн талын 5000 гаруй айл өрх дулааны эрчим хангагдах боломжгүй нөхцөл үүсээд байна. Тухайн нөхцөл байдлын талаар “УБДС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Эрдэнэбулган хариуцсан алба, хэлтсийн дарга нар болон Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл газар дээр нь танилцлаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Зайсан скай” хувийн орон сууцны контор нь дулааны эрчим хүчний гэрээгээ байгуулаагүй, 2025-2026 оны их хэмжээний өр, төлбөрийн үлдэгдэлтэй, дулаан дамжуулах төв нь техникийн шаардлага бүрэн хангаагүйгээс үүдэн хэрэглэгчдийг дулаанаар хангах боломжгүй нөхцөл байдалд хүрчээ.