
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иймд цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгахыг анхааруулав. Мөн хол замд гарах гэж байгаа тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг анхаарууллаа.