
Энэ сарын 19-нд Замын-Үүд боомтоор 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн сард улсын хилээр есөн сая ширхэг хүнсний өндөг импортлох шийдвэрийг гаалийн байгууллагад ирүүлсний дагуу ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор өндөг импортолж байгаа юм.
Манай улс өндөгний хэрэглээнийхээ 80 гаруй гаруй хувийг дотоодоосоо хангадаг болоод байгаа юм.
