
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Өмнөговь аймгийн иргэдтэй уулзсан. Энэхүү уулзалтынхаа үеэр шатахууны асуудлаар мэдээлэл өгөхдөө бухимдаж, уулзалтад ирсэн иргэд руу уурлажээ.
Ерөнхий сайд Н.Учрал "Би дараа сард ямар байхыг ярьж байна ш дээ. Би ямар шатахуун үйлдвэрлэж байгаа биш. Та нар жаахан амьдралтай юм ярь. 100 хувь импортоор авч байгаа. Та нар ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм. Шатахууныхаа гэрээг хийж байна гэдгээ л ярьж байна" гэжээ.