
Энэтхэгийн Аруначал-Прадеш мужид Буддагийн ариун дурсгалуудыг олон нийтэд хүндэтгэн мөргөх, үзэж танилцах боломж олгох тусгай үзэсгэлэн аравдугаар сарын 31-нд нээлтээ хийлээ. Буддатай холбон үздэг Пипрахвагийн дурсгалуудыг шинэ Дели хотын Үндэсний музейгээс авчирч, тус мужийн Таванг, Бомдила, Намсай гэх буддын шашны түүхэн гурван төвд дараалан дэлгэж, олон нийтэд толилуулах юм.
Ариун дурсгалуудыг тусгай нисэх онгоцоор тээвэрлэн Таванг хийдэд хүргэжээ. Тус дурсгалуудыг Таванг хийдэд арваннэгдүгээр сарын 1–7-нд, Бомдилагийн Төвдийн буддын шашны хийдэд 8–13-нд, Намсайн Алтан суваргад 14–20-нд олон нийтэд үзүүлнэ. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 21 хүртэл үргэлжилж, дурсгалуудыг шинэ Дели хотын Үндэсний музейд буцааж хүргэх аж.