
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Саналаа хэлэхээр нэрээ өгсөн гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэй. Үүнээс 22 нь хуралдаа суулаа. "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжих үү" гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гурван гишүүн дэмжиж, 19 гишүүн эсэргүүцлээ.