Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойн баяр наадмын 256 хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын заан Н.Жаргалбаяр аймгийн начин Н.Сундуйжавт, улсын заан Б.Бат-Өлзий аймгийн начин Б.Гончигсүрэнд, улсын харцага Ш.Уламбаяр аймгийн начин М.Өгөөдэйд тус тус уналаа. Мөн улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, улсын начин Д.Амарсайхан нар аймгийн начин, харцага цолтнуудад уналаа.
Барилдааны хоёрын даваанд аймгийн арслан П.Өсөхбаатар, Б.Бадрал нар тунаснаас Завхан аймгийн харьяат П.Өсөхбаатар давлаа.
Хөлийн голын талбайд болж буй баяр наадамд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын бөхчүүд зодоглож байна.