
Ким Нам Гил анхны сингл “Running To You” дуугаа хөгжмийн платформуудаар цацаж дуусны замналаа эхлүүллээ. Тэрээр рок хөгжмөөр анхны уран бүтээлээ туурвисан байна.
Уг төслийг “Rocoberry” агентлаг продюсерлосон бөгөөд тэд Эйлигийн “I Will Go to You Like the First Snow,” Паул Кимийн “Me After You,” Gummy-гийн “Remember Me” зэрэг хит дуунуудаараа алдартай.
Хэдийгээр энэ нь түүний албан ёсны дуучны дебют боловч Ким Нам Гил хөгжмөөс хол хүн биш. Тэр өмнө нь хэд хэдэн сингл болон киноны дуунууд дуулж байжээ.