
Өнгөрсөн онд суррон ангиллын тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам, тээврийн осолд өртсөн 2820 тохиолдол бүртгэгджээ. Осолд өртсөн иргэдийн 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй бол амиа алдсан таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй байна.
Дээрх ослын ихэнх хувь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг 16 насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдаж авч өгөхгүй байхыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриалав.
Ингэснээр эцэг, эхчүүд үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалаад зогсохгүй осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм.
Скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд л түрээслүүлэх зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн билээ.