
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас цаг уурын хиймэл дагуулын хөтөлбөрт таналт хийж байгаа нь тус улсын цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах чадамжийг бараг 10 жилээр ухрааж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
АНУ-ын Засгийн газрын хариуцлагын алба (GAO)-аас баасан гарагт гаргасан шинэ тайланд энэ асуудлыг хөнджээ. Тайланд цаг уурын геостационар хиймэл дагуул шинээр хөгжүүлэх хөтөлбөрийн төсвийг танаснаар үүсэх үр дагаврыг дурдсан аж.
Геостационар хиймэл дагуул нь дэлхийгээс тогтмол зайд, тодорхой бүс нутгийн дээгүүр байрлалаа хадгалан эргэдэг. Эдгээр хиймэл дагуул нь үүлний хөдөлгөөн, шуурга болон цаг агаарын бусад үзэгдлийн зургийг тасралтгүй цуглуулан мэдээллээ телевизийн мэдээ болон цаг агаарын аппликейшнд ашигладаг. Хиймэл дагуулын цуглуулсан мэдээлэл нь цаг агаарын урьдчилсан мэдээг үнэн зөв гаргах, эрс тэс цаг агаарын үзэгдлийг судлахад чухал ач холбогдолтой юм.