.jpg)
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон 90 гишүүний 47 нь татгалзаж, тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "УИХ дарга, цэргийн томилгоо, эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л хэлэлцдэг боллоо. Тогтолцоог нь эрүүл болгох хууль санаачлаад оруулаад ирэхээр зохион байгуулалттайгаар, тодорхой бүлгийн нөлөөнд автаж унагаж байна. АН-ын бүлгийн гишүүд маань дэмжсэнгүй" гэлээ.