
Швейцарын Лозанн хотод амьдарч буй Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварчээ. Гал түймэр 10 дугаар сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан байна. С.Бодьгэрэл мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран галын голомтод орж, галын хорыг зохистой ашиглаж, аюулыг таслан зогсоосон байна.
Түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн Швейцар Улсын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, Монгол Улсын иргэн С.Бодьгэрэлийн энэхүү баатарлаг үйл хэрэгт талархал илэрхийлжээ.