
Тэгвэл Ираны эсрэг дайн одоогийн байдлаар АНУ-д 29 тэрбум ам.долларын зардал учруулаад байгаа талаар Пентагоны албан тушаалтан мэдэгдсэн байна.
Энэ нь хоёр долоо хоногийн өмнө Пентагон Конгресст танилцуулсан 25 тэрбум ам.долларын тооцооллоос өндөр үзүүлэлт болжээ.
Мөн Harvard Kennedy School-ийн нэгэн шинжээч дөрөвдүгээр сард хийсэн тооцооллоор энэ мөргөлдөөн урт хугацаандаа АНУ-ын татвар төлөгчдөд 1 их наяд ам.доллар хүртэлх өртөг учруулж болзошгүй гэж анхааруулсан байна.
Ирантай хийж буй хэлэлцээний үеэр Америкчуудын санхүүгийн байдалд санаа зовж байгаа эсэх талаар асуухад Трамп “Америкчуудын санхүүгийн байдлын талаар би боддоггүй.” хэмээн хэлжээ. Тэрээр цааш нь “Би зөвхөн нэг зүйлийн талаар бодож байгаа нь Иран цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Тэгээд л болоо” гэж мэдэгдсэн байна.