
Монгол Улсад болж буй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өргийн тоглолт үлдлээ. 7 өргийн дараах байдлаар нээлттэй ангилалд ФИДЕ-гийн нэр дээр оролцож байгаа ОХУ-ын тав, БНХАУ-ын дөрвөн шатарчин хамгийн өндөр оноотой тэргүүлсэн хэвээр байна. Манай шатарчдаас Г.Амартүвшин 4,5 оноогоор 16-р байрт бичигдэж байна. Харин эмэгтэй ангилалд Узбекистаны Хамдамова, Имомкузева нар тэргүүлж эхэлсэн бол БНХАУ Гао, Энэтхэгийн Шри Савитха, Вантика нарын шатарчид удаалж байна. Манай шатарчдаас ОУМ Б.Мөнгөнзул /10-р байр/, их мастер Т.Мөнхзул /14-р байр/ нар 5,0 оноотой болж тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
