Есдүгээр сарын 13-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно. Уг арга хэмжээтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг хаах талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдрийг зохион байгуулдаг. Энэ удаагийн автомашингүй өдөр есдүгээр сарын 13-ны бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Автомашингүй өдрөөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, СУИС-ийн уулзвар, Японы ЭСЯ-ны урд, Баянгол зочид буудал, Цирк, Өгөөжийн уулзварын замын хөдөлгөөнийг хаана. Мөн аюулгүй байдлын үүднээс уг бүс рүү цахилгаан скүүтэр, суррон, мопедийг оруулахгүй. Учир нь өнгөрсөн жилүүдэд эдгээр хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсоноос хүүхдүүд мөргүүлэх, иргэд осолд өртөх зэрэг 5–6 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тиймээс энэ жил эцэг эхчүүд хүүхдэдээ цахилгаан дугуй, скүүтер өгч замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн, энэ өдөр тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах журам үргэлжлэх бөгөөд цагдаагийн алба хаагчид тодорхой цэгүүдэд хяналт тавьж ажиллана.
Өмнөх жилүүдэд иргэд шаардлагыг биелүүлэхгүй тохиолдол олон гарч байсан тул энэ удаад хяналтыг чангатгана. Иргэд хөдөө гадаа явах гэж байгаа бол бямба гарагаас өмнө хаагдах бүсээс автомашинаа гаргаж тавихыг анхааруулж байна" гэлээ.
Автомашингүй өдрөөр хаагдах гудамж, замууд: