
Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ. Энэ оны дөрөвддүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд бага насны хүүхдийг ганцаар явж байхад нь үл таних эрэгтэй хүн орцонд оруулж, iphone 12 загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.
Иймд эцэг эх асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг шөнө оройн цагаар ганцаар нь явуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.