Дэлхий даяар хамгийн их алдартай аймшгийн кинонуудын нэг болох “The Conjuring” бүтээлийг “HBO Max”-ийн зүгээс телевизийн цуврал болгон шинэчлэхээр болжээ.

Тус цувралын зохиолч, гүйцэтгэх продюсераар Нэнси Уон ажиллахаар бөгөөд мөн “Wanda Vision”, “The Nevers” зэрэг бүтээл дээр ажиллаж байсан Петер Камерон болон Камерон Сквайрс зохиолчдын багт нэгдэж байгаа аж.

Одоогоор цувралын үйл явдал болон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдаагүй байгаа юм. Үүнээс гадна “HBO Max”-ийн зүгээс албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ.

Мөн саяхан “The Conjuring: Last Rites” кино албан ёсоор үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо 194 сая ам.долларын орлого олжээ.

Энэ нь Стивен Кингийн “IT” бүтээлийг давсан түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аймшгийн киноны нээлтээр нэрлэгдэж байна.