
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10+12 хэм, өдөртөө +21+23 хэм дулаан байна. Багануур орчмоорагавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +8+10 хэм, өдөртөө +22+24 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +4+6 хэм, өдөртөө +20+22 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +3+8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор +18+23 хэм, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар +13+18 хэм, бусад нутгаар +8+13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20+25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +30+35 хэм, бусад нутгаар +24+29 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.