Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс гурван градусаар дулаарч -21...-23 градус хүйтэн.
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, нутгийн баруун хэсгээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -31...-36, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -16...-21, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн.