
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд төвийн нутгаар их хэмжээний цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж буй. Тодруулбал, Архангай, Булган, Орхон аймгийн нийт нутаг, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн хойд хэсэг болон Улаанбаатар хот орчмоор их хэмжээний цас орох төлөвтэй байна.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд долоон аймгийн 53 сум, сууринд цас орж байгаа бол Архангай аймгийн Өгийнуур суманд бороо орж байна.
Цас орж буй аймаг, сумд
Их хэмжээний цас орсны улмаас авто зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж болзошгүйг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Иймд иргэд хол, ойрын замд гарахаасаа өмнө цаг агаарын урьдчилсан мэдээ, замын нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хоорондын зайгаа баримтлахыг зөвлөжээ. Мөн малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, хашаа хороо, нөмөр нөөлөгтэй газраа бэлтгэх, бага насны хүүхэд, өндөр настнуудыг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.