
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Хонь 500 мянган төгрөг хүрч малчдын нуруу тэнийж байтал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам юм уу, хаанах нь юм зохион байгуулалттайгаар шүлхий гаргаад мал үнэгүй болж эхэлж байна. Үүнийг эхнээс нь хөөж шалгах ёстой. Шүлхийг зохион байгуулалттайгаар тараасан гэж үзэхээр байгаа шүү" гэв.
Харин сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Ингэж ярьж болохгүй" хэмээн О.Амгаланбаатар гишүүнийг буруутгаж байлаа.