
БНСУ-д болж буй дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гүйлтийн цанын тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдөр болсон спринт төрлийн 1,2 км зайд эрэгтэйчүүдийн төрөлд Б.Ачбадрах мөнгө, О.Золбаяр хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.
6 орны 50 гаруй тамирчид өрсөлдөж буй Азийн цомын тэмцээний холын зайн төрлүүд маргааш болно.