
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Энэ оны нэгдүгээр сард бид нар 136 мянга 470 тонн АИ-92, АИ-95 бензинийг ОХУ, БНХАУ-аас авахаар баталгаажуулж байна. ОХУ-ын 9 компани, Хятадын нэг компанитай гэрээ хийсэн. 136 мянга 470 тонн АИ-92 евро 5 бензин, 148 мянга 90 тонн энгийн түлш авахаар гэрээгээр баталгаажуулсан.
Өнөөдрийн байдлаар 35 мянган тонн АИ 92 бензин, 39896 тонн дизелийн түлш хилээр орж ирсэн байгаа. Улаанбаатаар хот болон хөдөө орон нутагт экспортын хангамж, нийлүүлэлт хэвийн түвшинд хүрсэн. Манайх хэрэглэгч улс. Тийм учраас гэрээ хэлэлцээгээ дээд түвшинд хийж ойлголцсон учраас экспорт хэвийн түвшинд хийгдэж байгаа.
Бензиний хомсдол, нийлүүлэлт хэвийн байх юм бол экспортын бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Өнөөдрийн байдлаар ердийн хэрэглээний 15 хоногийн нөөцтэй байна. Дизель түлшний хувьд 20 хоногийн нөөцтэй байгаа. Бүх аймаг дээр шатахуун очсон. Ганц нэг сум дээр асуудал гарч байгааг шийдэж байна" гэлээ.