
Анх удаа 48 баг өрсөлдөж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Аргентиний Лионель Месси 5 гоолтой тэргүүлж байгаа бол Францын Килиан Мбаппе, Норвегийн Эрлинг Холанд нар 4 гоолтой удаалж байна. Тэгвэл энэ жагсаалтад Бразилын Винисиус Жуниор 4 гоолтойгоор нэмэгдлээ. Өнөөдөр болсон Бразил Шотландын тоглолт 3:0-оор өндөрлөхөд Жуниор 2 гоол хийсэн юм.
Винисиус Жуниор хэсгийн гурван тоглолтод 4 гоол хийж Килиан Мбаппе, Эрлинг Холанд нарын алдартнуудтай зэрэгцэж ирлээ.
С хэсгийг тэргүүлсэн Бразилын шигшээ баг хасагдах шатанд F хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай зургаадугаар сарын 29-д тоглоно. F хэсэгт Нидерланд, Япон, Шведийн багууд бий. Энэ хэсгийн сүүлийн тоглолт өнөө шөнө болж, Бразилтай тоглох баг тодорно.