
Нийслэл хотод есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 441 борлуулалтын цэгээр 23,107 тонн шахмал түлш борлуулжээ.
Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн талбайн болон агуулахад 52,749 тонн нөөц бүрдүүлсэн байна. Харин хагас коксон түлшийг арваннэгдүгээр сараас эхлэн борлуулах аж.
Түүнчлэн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хугацаанд айл өрхүүдэд 30,768 тонн хийн түлшийг айл өрхүүдэд борлуулжээ.