Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна.