
Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүхэн өдөр. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал, одон медалийг гардууллаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ардын багш цолыг:
АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багш Түндэвийн Зэвсгээд хүртээлээ.
Гавьяат багш цолоор:
-Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батаагийн Минжүүрдорж
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Д.Оюунбилэг
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
-ШУТИС-ийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессор Балбарын Доржсүрэн
Гавьяат эдийн засагч цолоор:
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Хөхөөгийн Хандсүрэн
Гавьяат механикжуулагч цолоор:
-Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” сангийн аж ахуйн ахмад ажилтан Цогбадрахын Оюунсуртал
Гавьяат барилгачин цолоор:
“Сонинхайрхан-Уул” ХХК-ийн захирал Давхарын Цогзолмаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
-“Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захирал Нэмэрийн Буянжаргал,
-“Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбаахүүгийн Ариунаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
-“Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захирал Нэмэрийн Буянжаргал,
-“Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Нийтлэг үйлчилгээний албаны зөвлөх инженер Дондогийн Чулуунбүргэд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
-“Тээвэр дархан” ХК-ийн гүйцэтгэх захирал Минээгийн Оюун,
-Хүний гавьяат эмч цолоор:
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор Дагвадоржийн Баян-Өндөр,
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нуруу, нугасны тасгийн зөвлөх эмч Жадамбаагийн Оюунтөгс,
-Нийгмийн даатгалын газрын ахмад ажилтан Ш.Лутсүх
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
-Нийслэлийн Амгалан амаржих газрын ахмад ажилтан, эх баригч Мижиддоржийн Аня,
-АШУҮИС-ийн менежер, их эмч Сумъяагийн Нарантуяа,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
-Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Хөнхөрийн Бямбажав,
-Зурагчин Гончигийн Ган-Өлзий
Гавьяат тамирчин цолоор:
-Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Содномдоржийн Мөнхзул,
-Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүа Сугаррагчаагийн Бямбасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Сэржээгийн Мөнхсайхан,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин, Үндэсний сурын харвааны Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр,
-Спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат,
-“Одонгоо салон”-ы үсчин Ганболдын Ганцоож,
-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин,
-Чөлөөт бөхийн үндэсний багийн тамирчин Түвшинжаргалын Энхжин нарыг тус тус шагналаа.

