
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар танилцуулав.
Салбарын сайд танилцуулгадаа, "Амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай байна. Ялангуяа, нийслэлд өвчлөл буурч байгаа нь ЕБС-ийн сурагчдын сургалтыг цахимд шилжүүлж, 5 хүртэлх насны хүүхдийг өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлэн, сургалт сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой" гэлээ.
Ийнхүү амбулаторын үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Мөн томуугийн өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгожээ.