Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд улсын арслан Э.Батмагнай ес даван түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.

Улсын их баяр наадмын дараа болж буй өндөр цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж зэрэг улс, аймгийн алдарт цолтой хүчит бөхчүүд барилдлаа.

Барилдааны их шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр улсын аварга О.Хангайгаар, улсын арслан Э.Батмагнай улсын заан Б.Бат-Өлзийг давж түрүү булаалдахаар үлдсэн юм. Улсын их баяр наадмаас хойш болж буй том наадамд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, 14 хоногийн дотор 512 бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлээ.

Өндөр гэгээн даншиг наадамд гадаадын бөх болох Японы улсын тамирчин Ханада Хидэтора барилдсан. Тэрээр эхний даваанд аймгийн хурц арслан Д.Дэлгэрбатыг давсан ч хоёрын даваанд улсын аварга О.Хангайд уналаа.

ДОЛООГИЙН ДАВАА:

Улсын аварга О.Хангай - улсын арслан Ц.Содномдорж

Улсын арслан Б.Орхонбаяр – улсын арслан Ц.Бямба-Отгон

Улсын арслан Э.Батмагнай – улсын харцага О.Наранбаатар

Улсын заан Б.Бат-Өлзий – улсын заан М.Лхагвагэрэл

НАЙМЫН ДАВАА:

Улсын аварга О.Хангай - Улсын арслан Б.Орхонбаяр

Улсын арслан Э.Батмагнай - Улсын заан Б.Бат-Өлзий

ЕСИЙН ДАВАА:

Улсын арслан Э.Батмагнай – улсын арслан Б.Орхонбаяр