
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам эхлэхэд ирэх долоо хоногийн лхагва гарагт эхэлнэ. Энэ жилийн Ази тивийн анхны наадам болох элсний наадам 14 спортын 15 төрөлд зохион байгуулагдана. Манай улсаас спортын найман төрөлд 55 тамирчин оролцох бөгөөд өнөөдөр тамирчдыг үдэх арга хэмжээ олимпын хороонд боллоо.
Баг тамирчдад Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол Улсын тугийг гардуулан өглөө. Багийн тугчаар Г.Лхагвацэнд /гандбол/, Э.Нарангоо /сагсан бөмбөг/, Г.Хандсүрэн/волейбол/ нарын тамирчид сонгогджээ. Мөн багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ажиллах юм.
Монголын баг тамирчид:
Монголын багийн түрүүч энэ долоо хоногт Хайнан мужийг зорих юм.
Азийн элсний VI наадамд БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд дөрөвдүгээр сарын 22-аас 30-ны хооронд зохион байгуулагдана.
