
УИХ-ын гишүүн асан С.Оюун хариулт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ногоон хөгжлийнхөө ажлаар мөн COP17 зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор Монголд гурван хоног ирсэн. Өчигдөр нийгмийн сүлжээнд эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой гэсэн мэдээлэл гарлаа. Үүнийг гайхаж харлаа. Намын гишүүнчлэлээс би арав гаруй жилийн өмнө татгалзсан. Олон улсын байгууллагад ажиллаж байгаа учир намын гишүүнчлэлтэй байж болдоггүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар 1-2 жилийн өмнө эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийгөө нэр дэвшүүлэхгүй гэж бодож байгаа. Төлөвлөгөө байхгүй. Харин эмэгтэй нэр дэвшигчийг дэмжинэ" гэв.