
Прокурорын байгууллага 2026 оны зургаадугаар сарын 15-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,644 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,648 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 840 хэрэг шинээр нээж, 464 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Өмчлөх эрхийн эсрэг 134, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Авлигын эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.