
Хонконгт 100 гаруй орны шилдэг шатарчид цугларлаа. Рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд манай улсаас гурван баг оролцоно. Түргэн тоглолтын тэмцээнд Магнус Карлсен, Фабиано Каруана, Ян Непомнящий, Нодирбек Абдусатторов зэрэг алдартай шатарчид иржээ.
Манай улсын The MongolZ багийн бүрэлдэхүүнд улсын аварга цолтой гурван шатарчин багтжээ. Багийн бүрэлдэхүүнд Зүүн Азийн залуучуудын блиц төрлийн аварга, улсын аварга Д.Батсүрэн, МБАТ-ын XV спорт наадмын аварга, Олон улсын мастер Х.Итгэлт, Дэлхийн цомын тэмцээний оролцогч, Азийн 3.3 бүсийн дэд аварга, улсын аварга Ү.Агьбилэг, Зүүн Азийн залуучуудын аварга Х.Өлзийхишиг, эмэгтэй Олон улсын мастер , улсын аварга Б.Баярмаа болон сонирхогчдын ДАШТ-ий хүрэл медальт А.Эрхэмбаяр нар багтжээ.
Багийн ахлагчаар Фиде дасгалжуулагч, эмэгтэй Фиде мастер Б.Ану ажиллаж байна.
