
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагт эхэлнэ.
Чансаа өндөр 128 бөх зодоглох тус барилдаанд нийт 151 бөх бүртгүүлжээ. Тодруулбал, дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улсын цолтой бөхчүүд бүртгүүлжээ.
Мөн улсын гарьд М.Лхагвагэрэл, улсын заан М.Өсөхбаяр, С.Сүхбат, Б.Серик, Д.Алтанцоож болон улсын харцага, начин цолтой бөхчүүд барилдахаар бүртгүүлсэн байна.
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааныг 2012 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд анхны хоёр жилийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба дараалан түрүүлж байжээ. Харин 2022 онд улсын аварга П.Бүрэнтөгс, 2023 онд улсын арслан Ц.Бямба-Отгон, 2024 онд улсын харцага Э.Даш, 2025 онд улсын арслан Э.Батмагнай нар түрүүлсэн байна.

Энэ удаагийн барилдаанд бүртгүүлсэн 151 бөхөөс чансааны дагуу 128 бөх зодоглох юм.