
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын тамирчдын хоригийг цуцалснаа мэдэгдлээ. Олон улсын тэмцээнд оролцож буй ОХУ-ын тамирчид RUS гэсэн бичигтэй байх бөгөөд туг далбаа, сүлд дуутайгаа оролцох боломжтой болжээ. Тэмцээнд түрүүлсэн тамирчид төрийн дууллаа эгшиглүүлэхийг бүрэн ч мөн зөвшөөрлөө.
Ташрамд дуулгахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохион байгуулах сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Бахрейн Манама хотод болно.