
Германд болж буй сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Одоогоор хэсгээ тэргүүлсэн Испани, АНУ, Франц, Белгийн багууд шөвгийн наймд шууд тоглох эрхийг авсан. Харин хэсгийн хоёр, гуравдугаар байраар шалгарсан багууд дахин тоглож, наймд үлдэх эрхийн төлөө өрсөлдөх юм.
Өнөөдөр А хэсэгт Малийг хожиж гуравдугаар байраар шалгарсан Японы баг Унгарын багтай тоглоно. Мөн хэсэгтээ Нигерийг хожсон БНСУ-ын баг талбайн Германыг хожиж байж Белгитэй шөвгийн наймд тоглох юм. Энэ тоглолт мөн өнөө шөнө болно. БНСУ-ын баг хэсэгтээ Унгарт 9 онооны зөрүүтэй хожигдож дэлхийн топ багуудтай хүчтэй өрсөлдөгч болсноо харуулаад авсан.
Азийн багуудаас хүчирхэг бүрэлдэхүүнтэй орж ирсэн БНХАУ-ын баг Пуэрто Рикогийн сагсчид хариуцлагатай тоглолтыг хийнэ. Энэ хоёр багийн аль хожсон нь Францын багтай шөвгийн наймд тоглоно. Энэ тоглолт лхагва гарагт болох хуваарь гарчээ.
