
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлснийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Энэ хүрээнд салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгсөн байна.
Ирэх долоо хоногт хэнд ямар хариуцлага тооцсон талаар нээлттэй мэдээлэх юм.
Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлснөө Ерөнхий сайд мэдэгдлээ.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.