
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дэлхийн гран при цуврал тэмцээн төв талбайд болж байна. “FIBA 3x3 Сүхбаатар" тэмцээний шөвгийн наймд "Улаанбаатар ММС Энержи" баг Литвийн багийг 21-17-оор хожиж хагас шигшээд шалгарлаа. Манай залуус финалд өрсөлдөх эрхийн төлөө Сербийн “Лиман” багтай тоглоно.
Мөн АНУ-ын "Лос-Анжелес" багтай оноолт таарсан "Сансар МБанк" баг 17-15-аар ялалт байгуулж хагас шигшээд үлдлээ. Манай залуус Хорватын "Сибона" багтай тоглоно.
Төв талбайд болж буй “FIBA 3x3 Сүхбаатар" тэмцээний хагас шигшээ тоглолтууд 17:10 цагаас эхэлнэ.