
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 85 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байв.